Газар зүй гео экологийн хүрээлэн

Цахим сэтгүүл - Цахим мэдээллийн сан

БИДНИЙ ТУХАЙ

Газарзүй-Геоэкологийн хүрээлэн нь сүүлийн жилүүдэд “Монгол орны Геоэкологийн асуудал” болон “Монгол орны Газарзүйн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийг тасралтгүй эрхлэн олон нийтийн хүртээлд хүргэж байгаа ба тус бүтээлүүдийн эрхлэх зөвлөлд хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөлийн гишүүдэд эрдэмтэн судлаач нар ажилладаг.
Тус бүтээлд Монгол орны хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг онцлон авч үздэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд буй өнөө үед байгалийн нөөцийн ашиглалт, байгалийн хувьсал өөрчлөлт, хүн амын сууршилт, хөдөлгөөн болон нийгэм-эдийн засгийн орон зайн зохион байгуулалт, усны нөөц, усны нэгдсэн менежмент, цэвдэг, ой, хөрс, цөлжилт, бэлчээрийн төлөв байдлыг судлах; хүн болон байгалийн үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга, технологи боловсруулах чиглэлийн туршилт, эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг хэвлэн нийтэлдэг болно.
“Монгол орны Геоэкологийн асуудал” бүтээл 2000 оноос эхлэн 11 дугаар, “Монгол орны Газарзүйн асуудал” бүтээл 2002 оноос эхлэн 11 дугаар (өмнөх бүтээлээ оролцуулаад 27 дугаар)-ыг эрхлэн хэвлүүлсэн төдийгүй дээрх бүх дугааруудыг www.mogza.mn цахим хуудсанд байршуулснаар олон нийтэд нээлттэй цахим бүтээл болж байна. Тус бүтээлүүдийг өргөтгөн ач холбогдлыг нь нэмэгдүүлэхэд илүү анхаарч, олон улсын хэмжээний ISSN дугаар бүхий сэтгүүлийг эрхлэн гаргахаар зорин ажиллаж байна.